УИХ-ын ТББХ-ны даргад С.Бямбацогтыг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

УИХ-ын Байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусч өнгөрсөн сараас эхлэн дарга нараа шинээр сонгож, заримыг нь улираан ажиллуулж байгаа. Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг шинээр сонгох тухай асуудлыг тус байнгын хороогоор хэлэлцэн УИХ дахь МАН-ын бүлгийн саналаар ТББХ-ны дарга С.Бямбацогтыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. ТББХ-ны даргын асуудлыг маргааш чуулганы хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх юм.

С.Бямбацогт:

1998-2000 онд "Ховдын өргөө" ХХК-ийн ерөнхий захирал

2000-2006 онд "Нью Прогресс" ХХК-ийн захирал

2006-2008 онд "Нью Прогресс" группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

2008 онд "Нью Прогресс" группын Ерөнхийлөгч

2008-2012 онд УИХ-ын гишүүн

2012-2016 онд УИХ-ын гишүүн

2013-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга

2016 оноос УИХ-ын гишүүн

2016-2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ноён(103.87.255.74) 2019 оны 06 сарын 11

Buur anhnaasaa l Byambatsogtoor udirduulah baisan yum

0  |  0
Ноён(103.87.255.74) 2019 оны 06 сарын 11

Buur anhnaasaa l Byambatsogtoor udirduulah baisan yum

0  |  0
Top