С.Бямбацогт: Хугацаа хэрэгтэй учир дараагийн асуудлаа хэлэлцэхийг хүсье

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 20

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж байна.

Хуралдааны дундуур Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэсэн юм. Иймд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Дөнгөж сая Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж дууслаа. Зарчмын зөрүүтэй олон санал гарсан. Эдгээр саналыг боловсруулахад хугацаа хэрэгтэй байгаа учир дараагийн хэлэлцэх асуудлуудаа хэлэлцэж байхыг хүсье” гэснээр чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mglhuu(82.233.228.208) 2019 оны 12 сарын 24

Mongo, alban tushaaliin amtand orson Byambazogt uls toroos yavah zag bolson\n

0  |  0
zochin(202.9.46.128) 2019 оны 12 сарын 22

энэ инээдмийн кино дуугай л байгаасай бурхан минь

1  |  0
Зочин(210.13.237.29) 2019 оны 12 сарын 21

Том тойрогт хуучин мандатаараа явах ёстой аймагууд газар нутаг хилээ манаж бгаа хүмүүс шүү Хотод хэрэгтэй бол бүх аймгаа хаяад бүх мандатаа 76 уулаа хотдоо дэвш

0  |  0
Top