С.Эрдэнэ гишүүний “нэрэмжит” барилгын 12 давхраас ууттай цемент унаж гурван хүн амиа алдах шахжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 04

 

Барилгаас бүтэн ууттай цемент унаж замаар явж байсан суудлын автомашинтай гурван хүнийг амийг хороох шахсан хэрэг өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарлаа. Төв зам руу тулган, хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулан баригдаж буй уг барилга нь УИХ-ын гишүүн С.Эрдэнийн “нэрэмжит” 12 давхар орд харш юм гэнэ. Ууттай цементийг энэ барилгын 12 дахь давхраас санаатай, санаандгүйн аль бүү мэд доош унагаж ийм аймшигт явдалд хүргэлээ. Хэргийг цагдаагийнхан шалгаж эхлээд байна. Эмнэлэгт хүргэгдсэн гурван хүний биеийн байдал тийм ч сайнгүй байгаа гэнэ. Уг барилгаас урьд нь мод, төмөр унагаж байсан байна. Барилга барьж буй компани нь “Гао Хоа” гэх Хятадын хөрөнгө оруулалттай компани ажээ. 

Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top