Хүн худалдаалах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь бусад олон гэмт хэргийг араасаа дагуулдаг онцлогтой. Хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэх үйлдлийг ч тэд хийдэг ажээ. Харин улсын дээд шүүхийн хуралдаанаар Б.Хулан болон түүний хамсаатан хоёр эмэгтэйд холбогдох хэргийг хэлэлцэх үеэр хар тамхитай хамааралтай асуудал сөхөгдсөнгүй. Гэхдээ эдгээр гэмт хэрэгтнүүд Дорноговийн хилийн боомтоор Хятад руу хуурамч бичиг баримттай гарч байжээ. Ингэхдээ 20-22 настай Н, Э нарыг Эрээн хотын сауны газарт сарын 600 мянган төгрөгийн цалинтай ажилд оруулж өгнө хэмээн хуурам мэхэлж Хятадын хүний наймаачдад дамжуулан худалдаалсан байв. Анхан шатны шүүхээс тэдэнд 10 жил хүртэл хорих ял оноосон байлаа. Дээд шүүх хэргийн нөхцөл байдлыг нягталж үзээд Б.Хулан нарын хорих ялыг 5 жил болгож хөнгөлжээ.
Х.Тулга
Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )