Шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 04

  

 Өнөөдрөөс эхлэн шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдлээ. Монголын нефть импортлогч компаниуд Оросууд шатахуунаа өгөхгүй гээд байгаа учир   нефтийн үнэ өсөхөөс аргагүй гэсэн бол  Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газраас нефть импортоор оруулж ирдэг компаниудыг хуйвалдаж байгаа эсэхийг л хянадагаас  үнэ ханшийг нь хянадаггүй гэдгээ ч илэрхийллээ.  Нэг литр нь 1350 төгрөг байсан АИ-92 бензинийг өнөөдрийн байдлаар зарим ШТС-уудад 1400 төгрөгөөр борлуулж байна. "Жаст Ойл" ШТС-ууд мөн бензин болон дизелийн үнийг 50-60 төгрөгөөр нэмжээ. Тодруулбал, тус компанийн ШТС-д АИ-80 бензин 1190 төгрөгийн үнэтэй байсан бол 60 төгрөгөөр нэмж 1250 төгрөгөөр худалдаалж байна. Түүнчлэн АИ-92 бензин 1400, АИ-95 бензин 1470 төгрөгийн үнэтэй  "Жаст Ойл" ШТС 1590 төгрөгийн үнээр зарж байсан дизель түлшний үнээ нэмж, 1650 төгрөг болгожээ.

 Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top