Тост, тосон бумбын нурууны орчмын хилийн зурвасыг дахин тогтоолгохоор Засгийн газарт хандлаа

Н.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

УИХ--ын гишүүн Л.Энхболд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Тост, Тосон бумбын нурууны орчмын хилийн зурвасын хэмжээг дахин тогтоолгох хүсэлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нарт өнөөдөр хүргүүллээ. 


Говь цөлийн бүсийн эмзэг экосистем, нэн ховор, ховор амьтад бүхий Тост, Тосон бумбын нурууг УИХ-ын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Засгийн газрын 91 дүгээр тогтоолоор Тост, Тосон нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоосон бөгөөд ингэхдээ ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, "Ирвэс хамгаалах сан" ТББ-тай хамтран гүйцэтгэсэн суурь судалгаа, Де Нэйчи Консерванс олон улсын байгууллагаас хийсэн хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай, экологийн хувьд чухал ач холбогдолтой газрын судалгаа, Гурвантэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн "Улсын тусгай хамгаалалтад авах тухай" 21 дүгээр тогтоол, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" 66 дугаар тогтоолыг тус тус үндэслэн баталсан.

Гэвч ийнхүү тусгай хамгаалалтад авах газрын хилийн заагийг тогтоохдоо дээрх үндэслэлүүдийг баримталсан гэх боловч зайлшгүй хамгаалалтад авах ёстой онцгой газар нутаг буюу "Сауд гоби коэл транс" ХХК-ийн эзэмшлийн MV-017038, MV-019036 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайг хилийн цэсийн гадна үлдээсэн баримтуудыг УИХ-ын гишүүн Л.Энхболд хүсэлтдээ дурдсан байна.  Тодруулбал, Засгийн газрын 2017 оны 91 дүгээр тогтоолоор Тост, тосон бумбын нурууг Тусгай хамгаалалтад авахдаа газар нутгийн хэмжээг багасган тогтоосон бөгөөд энэ үйлдэл нь "Сауд гоби коэл транс" ХХК-д давуу эрх олгон, ашиг сонирхлын зөрчил үүссэн байх магадлалтай. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн байж болзошгүй хэмээн онцолжээ.

Тиймээс тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагийг Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яам, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, "Ирвэс хамгаалах сан" ТББ-тай хамтран 2016 онд гүйцэтгэсэн суурь судалгаа, 2012 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИХТ-ын тэргүүлэгчдийн 21 дүгээр тогтоол, 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоол зэрэг одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж буй баримт тусгагдсан зурвасын дагуу яаралтай шинэчлэн тогтоож өгөхийг Засгийн газраас хүссэн байна.

Хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Пүүжий(202.179.31.50) 2019 оны 06 сарын 17

Л.Энхболд гишүүнд талархая. Ийм зүтгэлтэй, сэтгэлтэй гишүүд байвал бид байгалиа, ирээдүйгээ хамгаалж чадна шүү

0  |  0
matilda(41.138.91.155) 2019 оны 06 сарын 16

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 22 995 414 913

0  |  0
matilda(41.138.91.155) 2019 оны 06 сарын 16

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 22 995 414 913

0  |  0
zochin(59.153.112.84) 2019 оны 06 сарын 15

ene goeo gazar nutgiig xeden luivarchdad uguud ter ajilchid xamgaalatiinxan ni yamarf avir gargaad baigaa yum be buutai ochood bugdii ni shursheed ustgaad xayachixaya l daa

0  |  0
Top