Трамп Ким Жон Унд захидал бичжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 24

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас хувийн захидал хүлээж авсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Ким Жон Ун Трампын улс төрийн бодлого, онцгой эр зоригийг нь үнэлж буйгаа мэдэгдээд захидалд дурдсан зүйлийг нухацтай бодохоо амлажээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн захидалд юу дурдагдсан нь тодорхойгүй байгаа аж. Трамп өнгөрсөн тавдугаар сарын эхээр Ким Жон Унаас захидал хүлээж авсандаа их талархаж байсан билээ. Мөн АНУ-ын Төрийн департаментын хэвлэл мэдээллийн албаны дарга Морган Ортагус хэдхэн хоногийн өмнө Доналд Трамп Ким Жон Уны цөмийн зэвсэггүй болох хүсэл эрмэлзлийг дэмжиж байгааг хэлсэн. БНАСАУ ойрын хугацаанд цөмийн зэвсгээсээ татгалзана гэж тэрбээр хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top