Монголын хошин урлагийн "Х-ТҮЦ" продакшнаас хамгийн олон хос төрсөн гэж хэлж болно. Тэр дундаас хамгийн дуулиантай буюу олон насны зөрүүтэй ч хамгийн алдартай хосууд бол гавьяат И.Одончимэг, жүжигчин Т.Бархүү нарыг нэрлэнэ. Залуу хосуудад үлгэр дууриалал үзүүлж, нэгнээ байнга дэмжин урамшуулж, хэн хэнийхээ бахархал байж чаддаг хосууд энэ удаагийн "Яг түүн шиг" шоуг амжилттай дуусгаж байна.
Энэ удаагийн дугаарт шилдгийн шилдэг оролцогчид оролцож байгаагаараа онцлог. Үүн дундаас онцгойрон гарч ирнэ гэдэг ч амаргүй даваа. Т.Бархүүгийн хувьд тус шоунд нэг удаа ялагч болсон бөгөөд тал бүрийн авьяасаа дэлгэн байгаа нөхөртөө И.Одончимэг "Гайхалтай байсан. Өөр юу ч хэлэх вэ дээ. Ийм жүжигчин Монголд байдаг гэж бодохоор бахархдаг!" хэмээн ташуур өгөөдхөв.
Тус шоуны үзэгч болон шүүгч, оролцогчдын санал бодол ихээхэн зөрөөтэй байгаа нь тус шоуг хэр өрсөлдөөнтэй болж байгааг харуулдаг. Харин зарим үзэгч Т.Бархүүгийн оноог дарж байна хэмээн гомдол мэдүүлэх болсон ч тэрбээр үүнд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа бололтой. Ямартаа ч өөрийн авьяас чадварыг энэ нэвтрүүлгийн үеэр харамгүй харуулж, фэнүүдийнхээ тоог нэмсэн түүний дараагийн уран бүтээл юу байх бол хэмээх хүлээлт үзэгчдийн дунд үүсээд байна.
.jpg)




Сэтгэгдэл ( 0 )