Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт замбараагаа алдаж Монголын маань газар нутаг бараг тэр аяараа лицензээр дүүрээд байлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүнийг журамлах санаачлага гарган хэсэг хугацаанд лиценз шинээр олголтыг зогсоосон юм. Гэвч Ашигт малтмалын газрын ар, өврөөс 130 гаруй лиценз гарчихсан байв. Харамсалтай нь ийм дураараа дарга нарт хэн ч хариуцлага тооцсонгүй. Төр засгийн тэргүүнийхээ үүрэг, зарлиг, захирамжийг биелүүлэхгүй байх нь нийгэмд буруу хэв маяг тогтоодог гаж үзэгдэл гэдгийг хаа хаанаа дэндүү сайн мэднэ. Гэсэн ч удирдлагаа үл тоож, том толгойлсон дарга нар ажлаа хийсэн болоод явж л байна. Тэгвэл одоо хайгуулын лиценз шинээр олгохыг хуулиар хориглоод өглөө. Өчигдөр УИХ-аар Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэж баталсан юм. Энэ хуулиар 2011 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуустал хайгуулын лиценз шинээр олгохыг хориглосон байна. Уг хуулийг нөгөө дарга нар нь хэрхэн зөрчиж, хэдэн лиценз гол гаргахыг харж суухаас даа.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )