Холливудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприогийн гар бөмбөг тоглож буй зураг өнөөдөр өндөр хандалт авч, #LeonardoDiCaprio #Volleyball гэсэн хаштагийг твиттерт маш олон хүн ашиглаад байна.
Тэр үнэхээр сайн тоглодог учраас олон хүмүүст хүрч байна гэж та бодож байна уу. Тэгвэл харин ч эсрэгээрээ түүний гар бөмбөг өөр рүү нь ирэхэд цохих гээд алдаж буй зураг интернет орчныг шуугиулаад байгаа юм. Түүнийг АНУ-ын Малибу арал дээр зугаалж, волейбол тоглож байхад нь уг зургийг авсан аж.
Квентин Тарантиногийн найруулсан "Холливудад нэгэн удаа" киногоор жүжигчин Ди Каприо тун удахгүй эргэн ирэхээр зэхэж байгаа. Түүний өмнө ийм хөгжилтэй явдал болсон нь магадгүй шинэ кинонд сайнаар нөлөөлж ч болох.

Сэтгэгдэл ( 0 )