Нэгэн үе залуусыг байлдан дагуулж байсан "Гала" хамтлагийн охид тус тусдаа гэр бүл зохиосноос хойш нам жимхэн амьдрах болсон. Одоо бол "Гала" гэж ярихын төдийд л тод өнгийн хувцаслалт, сонин содон бүхий имиж бүрдүүлэлт санаанд буудаг. Тэгвэл хамтлаг тарсан хэдий ч хувийн карьертаа сошл орчинд эрчимтэй анхаарах болсон дуучин Д.Уранхолбоо буюу Ану хамтлагт байсан үеэ эргэн дурсжээ. Тэрбээр гэр бүлтэй болж, таван охин төрүүлснээсээ хойш даруухан бүхнийг эрхэмлэх болсон бөгөөд одоо охид нь өсөж, том болж байгаа учир эрч хүч бэлэглэдэг тод өнгийн хувцсаа хүссэнээрээ өмсөнө гэдгээ хэллээ.

.jpg)

Сэтгэгдэл ( 0 )