Жагсагчдын “барын базалт” бүтэлгүйтэж дараагийн төлөвлөгөөндөө орлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 04


 “Гал Үндэстэн” холбооныхон өчигдөр Төрийн ордон руу нум сум харваж, чулуу модыг овоолсноор барахгүй  бар өдөр буюу өнөөдөр эрхэм ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ОХУ-аас ирэх замыг тосож “барын базалт” хийнэ хэмээн мэдэгдсэн билээ.  Урьд шөнө тэд 01:00 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд  цугларсан ч  төлөвлөсөн “барын базалт” бүтэлгүйтлээ.  Ерөнхий сайд С.Батболдод урьдын адил хуурагдчихлаа гэж тэд өөрсдийгөө тодорхойлов.  Ийнхүү тэдний “барын базалт” бүтэлгүйтсэн болохоор дараагийн төлөвлөгөө ёсоор орон нутаг чөлөөлөх ажиллагаагаа эхлүүлэхээр шийдэв бололтой.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top