Алла Пугачева машинтайгаа вокзалын тавцан дээгүүр явжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 03

ОХУ-ын Ардын жүжигчин Алла Пугачева галт тэргэнд суухдаа Москвагийн Вокзалын перрон буюу тавцан дээгүүр машинтайгаа явж, вагоныхоо дэргэд буусан нь ОХУ-ын цахим ертөнцийн нэгэн дуулиан болоод байна.

Алдарт одыг зай завсаргүй шүүмжилж байгаа тул Пугачевагийн төлөөлөгч энэ талаар тайлбар өглөө. Тэрээр “Вокзалд ачигч нар байгаагүй тул бид машинтайгаа явахаас өөр аргагүй болсон. Өмнө нь чемодан ачсан машин явж байхыг харсан. Галт тэрэг хөдлөхөөс нэг цагийн өмнө ирсэн тул зорчигч нарт саад болоогүй” гэж мэдэгдсэн байна.

ОХУ-ын Төмөр замын газраас хэргийг шалгаж, ажилтан нартаа арга хэмжээ авчээ.

Харин ОХУ-ын одод Алла Пугачеваг хамгаалан үг хэлсээр байна.

Владимир Винокур “Тиймээ, тэр машинаар ирсэн. Гэхдээ нэгдүгээрт, тэр бол Алла Пугачева. Хоёрдугаарт залуу хүн биш шүү дээ. Алла явган алхаад хүмүүстэй гар бариад явж байх ёстой байв уу”

Любовь Успенская “Алла Борисовна шиг агуу одыг энгийн хүмүүсээс онцгой авч үзэх ёстой”

Филипп Киркоров “Ардын жүжигчин хүн тавцангаар машинтай явж болохгүй гэж үү? 50 жилийн хөдөлмөр, гавьяагаараа тэр энэ зэргийн хүндлэл хүлээх эрхтэй. Түүнийг гар дээрээ өргөөд суулгах ёстой байсан. Энэ талаар яриа гарах ч ёсгүй. Яагаад гэвэл нэгдүгээрт, тэр эмэгтэй хүн. Хоёрдугаарт, Алла супер од”

Лев Лещенко “Үүнээс өөр хэлэлцэх асуудал Орост байхгүй гэж үү? Алла Борисовна алдартай хүн. Өөрөө чемоданаа бариад явган явах ёстой байсан юм уу?

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(133.82.250.243) 2019 оны 07 сарын 08

Ter huiviinhaa ongotsoor niseh heregtei bj gej bodloo.

1  |  0
Top