Дэлхийн нийтийг хамраад байгаа таргалалтаас үүдсэн зүрх судасны өвчинд мандарин их тустай болохыг Баруун Онтариогийн их сургуулийн эрдэмтэд нотолжээ. Тэд судалгаандаа хулгануудыг сонгож авсан бөгөөд заримыг нь өөх тостой, чихэрлэг хоолоор тэжээхэд ихэнх нь таргалж, зүрх судасны өвчний шинж тэмдгүүд илэрч эхэлсэн аж. Харин нөгөө хэсгийг нь хоолоор тэжээхийн хажуугаар мандарин өгчээ. Гэтэл мандаринд агуулагддаг нобилетин хэмээх бодистой хоол хүнс хэрэглэсэн хулгануудын цусан дахь холестерин, инсулин, глюкозын хэмжээ огтхон ч нэмэгдээгүй байв. Уг эрдэм шинжилгээний багийнхан хоёр жилийн өмнө усан үзмийг судалж, түүнд агуулагддаг нарингенин хэмээх бодис нь дээрх бодистой ижил үйлчилгээтэй болохыг тогтоосон байна. Гэхдээ мандаринд агуулагддаг нобилетин нь уг бодисоос арав дахин илүү үйлчилгээтэй болохыг энэ удаагийн судалгаагаар баталжээ. Хүүхэд залуус чихэрлэг хоол хүнс ихээр хэрэглэх нь таргалалтаас үүдсэн зүрх судасны өвчнийг залуужуулж байгаа аж.
Д.Сэндэр.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )