Амьдралд арай л нухлагдсан 10 секс бэлгэ тэмдэг

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 05

Эрт урьд нэгэн цагт энэ эрчүүдэд дэлхийн сая сая бүсгүйчүүд дурлаж байлаа. Тэдний тоглосон кино болгон хит болж байсан бол одоо бүтээлүүдийг нь дурсан санах хүн ховор. Жүжигчид маань ч маш их өөрчлөгдөж, царайлаг сайхан байсан гэхэд нь итгэхэд бэрх болжээ.

Вэл Килмер

Вэл Килмерийг “Бүх цаг үеийн шилдэг Бэтмен” гэж нэрлэдэг. Царайлаг, эрэлхэг зоригтой түүний баатар ард түмнээ хортон дайснаас хамгаалдаг. Одоо түүнд киноны урилга бараг ирэхээ больсон. Гэхдээ царай нь муудсанаас биш хоолойны хорт хавдар туссанаас болсон юм.

Мики Рурк

Нэгэн цагт Мики Рурк дэлхийн хамгийн халуун эрчүүдийн чансаанд байнга бичигддэг байлаа. Эмэгтэйчүүд араас нь гүйж, эрчүүд түүнийг дууриаж, олон сая үзэгч шүтэн биширдэг байв. Харин одоо тэр гоо сайхны хагалгааны хохирогч болсон. Хэт их хагалгаа хийлгэснээс түүнийг танихад ч бэрх болжээ.

Эдвард Фёрлонг

“Терминатор-2” киноны царайлаг хүү. 13 настайдаа тоглосон энэ кино түүний хувь заяаг бүрэн өөрчилсөн юм. Жүжигчний замналаа тун амжилттай эхлүүлсэн ч цаашдаа карьер нь буурсаар төгссөн билээ. Архи, хар тамхи түүнийг хэн болгосныг хар.

Чеви Чейз

Инээдмийн жүжигчин Чеви Чейз болон түүний баатруудыг үзэгчид сайн мэднэ. Хөгжилтэй энэ эр хошин шогийн авьяасаасаа гадна царайгаараа хүмүүсийг татдаг байлаа. Харин одоо энэ бүхнээс нь юу ч үлдсэнгүй.

Марк Дакаскос

Марк Дакаскос гардан тулааны мастер. Бас л олон бүсгүйн зүрхийг шархлуулж явсан эр. Каратэ, күнфүгээр олон тэмцээнд түрүүлж байсан шилдэг тамирчин. Нэг хэсэг түүнийг нас барсан гэсэн цуурхал гарсан ч эсэн мэнд байсан. Орос кинонд хүртэл тоглож, доош ороод байгаа.

Майкл Дудикофф

Америк нинжагийн дүрээр алдаршсан Майкл алдрын тавцанд удаан тэсээгүй. 2002 оноос хойш кинонд огт тоглоогүй түүнийг шүтэн бишрэгчид нь ч мартжээ.

Том Беренжер

Том Беренжерийн оргил үе өнгөрсөн зууны наяад онд таарсан. Сая сая эмэгтэйчүүд түүнд тэврүүлэхийг мөрөөдөж байв. Цаг хугацаа урсан одохдоо түүний царай зүс, булчинлаг биеийг нь аваад явчихсан юм.

Брендан Фрейзер

Занданшуулсан хүүртэй кинонуудаараа алдаршсан Брендан Фрейзерийн гол баатар Рик О’Коннелл жинхэнэ эр хүний бэлгэ тэмдэг байлаа. Эхнэрээсээ салаад сэтгэлээр унаж, хэт таргалсан түүнийг ямар ч найруулагч урихаа больжээ. Одоо тэр өөрөө занданшуулсан хүүр болоход ойрхон байна.

Крис Нот

“Их хотын секс” кино царайлан энэ залууг алдарт гаргасан. Харин одоо тэр 64 настай.

Василий Степанов

Өвөрмөц царай, хөх нүдээрээ хүүхнүүдийг хуйлруулж явсан Василий Степановодоо ажилгүй. Жүжигчин байтугай харуулын ажил ч олдохгүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(139.5.217.208) 2019 оны 07 сарын 12

Marc dacascos chin sayhan garsan John Wick 3t togloson thuu malnuudaa. Oros kino ntr

0  |  0
(202.179.27.146) 2019 оны 07 сарын 11

Одооны сэтгvvлчид vнэн ярианы баялаггуй бмаа нэээрэээ.Гудамжны хогийн амьтан шиг бичихыннн.Их сургуульд юугаа ч сураад байдгынннн...

0  |  0
(66.181.161.21) 2019 оны 07 сарын 10

ёооо хаха...

0  |  0
(122.201.21.225) 2019 оны 07 сарын 08

Цаг хугацаа гэж байнаа.Тийм муухай хүн аймаар болчихсон юм ерөөсөө алга.Сонин тэнэг юм бичих юмаа тэгээд ч энэ очоод амьдрал ахуйтай нь танилцаад судалчихсан юмуу....Орос кино ч гоё шүү..

0  |  0
(219.102.229.156) 2019 оны 07 сарын 08

Ugasaa buh yum tsag hugatsaatai sht zaluu ue torj garna otloh tsag ni bolood otolson bn yagaad yamar sonin medeelel bichdeg nowsh we

0  |  0
(173.66.91.133) 2019 оны 07 сарын 07

Орос кинонд тоглоод доошоо ороод гэнэ vv. Орос кино vзэхээ болиорой тэнэг новшоо.

0  |  0
(64.119.17.206) 2019 оны 07 сарын 07

Яг үнэн, энэ сэтгүүлч өөрөө өвдөхгүй, өтлөхгүй, хүүр болохгүй новш бна

0  |  0
(66.181.161.74) 2019 оны 07 сарын 07

Өтлөх цагтаа өтлөх сайхан л байна шүү дээ.Юу нь муухай байгаа юм бэ.ямар өнцгөөс хараад байна аа

0  |  0
(66.181.185.20) 2019 оны 07 сарын 07

Surtei bichihiin, oros kinond toglohoor yadag yum, eriig nas darsan l biz.

0  |  0
(202.55.188.37) 2019 оны 07 сарын 07

yamar teneg setguulch ve

0  |  0
(66.181.185.214) 2019 оны 07 сарын 07

Орос кинонд тоглож доошоо ороод бна, өөрөө хүүр болох дөхжээ, харуулын ажил ч олдохгүй болжээ ч гэх шиг ямар гудамжны яриатой новш вэ чи

0  |  0
Top