О Эсгэж буй гуриланд чанаж хөргөсөн төмс хийвээс улам хөвсгөр сайхан болно. Нэг кг гуриланд 2-3 дунд хэрийн төмс таарна.
О Цөцгийг улам амтлаг, өнгөлөг болгоё гэвэл дотор нь бага зэрэг хуурай уураг хийж өгнө.
О Төмсийг шарахын өмнө хайруулын тавгаа алчуураар хаттал нь арчваас төмс хуурай гялалзсан өнгөтэй болно.
О Төмсийг чанаж байх үедээ бага зэрэг ногоон гоньд нэмбэл улам амтлаг болно.
О Хүүхдийн будааг хэдэнтээ усаар угаасны дараа чанавал бүхэлгүй өнгөлөг болно.
О Гоньдны үрийн нунтгийг өвөл амтлан ногооны оронд хэрэглэхэд тохиромжтой. Ийм нунтгаа шилэн саванд хадгална.
О Чанасан махыг том хэрчээд буцалсан усанд хийж, дараа нь маш бага гал дээр шарваас шүүслэг болно.
О Удаан хадгалсан ногоог эхлээд халуун, дараа нь хүйтэн усанд хийгээд шинэ юм шиг болгож болно.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 1 )
mash goe jor bn vnxeer cak