Бүсгүй та эр нөхрөө алдахыг хүсээгүй бол учиргүй битгий хардаж байгаарай

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 05

Хүний амьдрал янз бүрийн асуудлаар дүүрэн байдаг. Өөрөөр хэлбэл, амьдрал өөрөө маш баялаг зүйл юм. Учир нь зовлон жаргал, уйтгар гуниг, баяр баясгалан, гомдол цөхрөл, хайр, харуусал, үзэн ядалт, амжилт бүтээл, алдаа оноо гээд сайн, муу бүхнийг өөртөө агуулсан байдаг шүү дээ. Иймд энэ бүхнийг давж гарах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Ялангуяа, эмэгтэй хүн онохоосоо алдах нь их байдаг.

Эр нөхөртөө, найз залуудаа дэндүү хайртайгаасаа, мөн хэт их зүйлийг амьдралаас хүсдэгээсээ болоод өөрийнхөө эсрэг том хана босгочихдог. Тэр дундаа өөрөөсөө болоод нөхрийгөө залхаах болон бусдад алдах явдал цөөнгүй гардаг.

Иймд бүсгүй танд гэж хэлэхэд:

-Хайртай хар хүнээ алдах бий гэсэн айдсаа дарж сурах                                                               

-Уурлаж бухимдсан үедээ нөхөртөө уураа гаргахгүйн тулд спортоор хичээллэх

-Хичнээн их стресстэй байсан ч гэсэн үргэлж эерэг сэтгэл хөдлөлөөр сольж байгаарай

-Таны олон тооны хүслийг биелүүлж өгөхийг хайртаасаа бүү шаард

-Эргэлзээгээ тайлах үүднээс ямар нэгэн нотлох баримт бүү шаард

-Түүний найз нөхөд болон гэр бүлийнх нь гишүүдтэй нь холбоотой асуудлаар үргэлж ярих болон шүүмжлэхгүй байх

-Амьдралын идэвхтэй байх

-Үргэлж хяналт тавихаа болих

-Амьдралын жижиг сажиг асуудлыг заавал нөхрийн гар харахгүйгээр өөрөө мэдээд шийдчихэж байх хэрэгтэй

-Хааяа ээж шиг нь халамжилж анхаарал тавих

-Дашрамд анхааруулж нэг зүйлийг хэлэхэд хэзээ ч учиргүй битгий хардаж байгаарай.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top