УИХ-ын нэгдсэн чуулганаар Ашигт малтмалын хайгуулын лиценз шинээр олгохыг хориглох тухай хуулийг баталлаа. Чуулганы хуралдаан дээр Ерөнхийлөгчийг төлөөлж ахлах зөвлөх Цагаан оролцжээ. Хууль баталсаны дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл: “Хууль өнөөдрөөс хүчин төгөлдөр боллоо. Цагаан ерөнхийлөгчдөө баярлалаа” хэмээхэд Дэмбэрэл даргын нас явсанаас болов уу, хэл халтирав уу хэмээн гишүүд нирхийтэл инээлджээ. УИХ-ын даргын ам ажил зөрдөг нь гэм биш зан болсон бололтой.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портала
Сэтгэгдэл ( 0 )