Ажил нь амжилттай, сайхан харцуул эхнэрээ эрхэндээ байлгах дуртай

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 05

Зарим нэг эрчүүд эхнэрийгээ өөрийнхөө эрхэнд байлгаж, цаг үргэлж үг яриа, үйл хөдлөлд нь оролцож хяналт тавьдаг. Эдгээр эрчүүдийг харгис, түрэмгий, идэвхгүй, солиотой, эхнэрийгээ үзэн ядагч, буруу хүмүүжилтэй хэмээн янз бүрээр нэрлэж хочилдог байна. Тэд гадаад өнгөндөө дур булаам, нийгэмд амжилттай яваа нэгэн мэт харагддаг. Бүсгүйчүүд ийм эрчүүдтэй учирсан үедээ амьдралаас шагнал хүртсэн мэт жигтэйхэн баяр хөөртэй байдаг. Тэгвэл танилцсан даруйдаа тэднийг хэрхэн таньж болох вэ?

-Хэсэг хугацаа өнгөрсний дараагаар жинхэнэ зан араншин нь танигдаж эхэлдэг. Тухайлбал, удаан хугацааны турш дуугүй байснаа уурлаж уцаарлах.

-Таныг буруу үйлдэл хийх бүрт найз нөхдөдөө тоосны хэрэггүй, тэр үргэлж санамсаргүй буруу зүйл ярьж байдаг юм хэмээн байнгын шүүмжлэлийг өгдөг.

-Таны хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл болгонд чинь эцэс төгсгөлгүй хяналт тавьж байдаг.

-Тэд ганц л зүйлийг хүсч байдаг эмэгтэй хүнийг өөрийнхөөрөө байлгах явдал юм.

-Өөртөө итгэлтэй, хэзээ нэг өдөр өөр залуутай болоод яваад өгөх эмэгтэйг хэзээ ч эхнэрээ болгож сонгодоггүй ажээ.

-Хувцаслалт болон гадаад төрхөндөө эмэгтэй хүнээс дутахааргүй анхаарал, халамж өөртөө тавьдаг.

-Энэ төрлийн эрчүүд гол төлөв бизнес, улс төрийн салбарт ажилладаг бөгөөд даргын албан тушаалтай байдаг.

-Хэр баргийн юм санаанд нь таалагддаггүй тул ихэвчлэн өөрөө гардаж хийх сонирхолтой.

-Бусдын эрхшээлд байх дургүй хүмүүс юм.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top