Шатахууны үнэ 50-210 төгрөгөөр нэмэгдлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 06

Амралтын өдрүүдэд нефть борлуулагч компаниуд шатахууны үнийг 50-210 төгрөгөөр нэмэгдүүллээ. Дизель түлшний хомсдол нүүрлээд буй энэ үед шатахууны үнэ нэмэгдэх эсэхийг иргэд багагүй түгшүүртэйгээр хүлээж байсан. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдээр нефть импортлогч компаниуд шатахууны үнийг нэгэн зэрэг нэмлээ. Одоо «Петровис», «Магнай трейд» компанийн шатахуун түгээх станцуудад А80-1250, АИ92-1400 /1350 байсан/, АИ95-1470,  Дизель түлш-1650 /1440 байсан/ төгрөгөөр, харин «Сод Монгол» компанийн ШТС-д АИ95-1550төгрөгөөр, бусад нь өмнөхтэй адил үнээр худалдаалж байгаа аж. Дизель түлшийг зөвхөн карт, эсвэл талоноор 15 литрээс илүүгүй хэмжээгээр худалдаалаад зогсохгүй үнийг нь 210 төгрөгөөр нэмжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top