Тереза Мэй явж, Борис Жонсон ирлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

Их Британийн Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон тус улсын Ерөнхий сайдаар сонгогдлоо. Тэрбээр мөн эрх баригч Консерватив намын даргаар сонгогдсон юм.

Тереза Мэйн халааг авсан Борис Жонсон Консерватив намын 160 мянга гаруй гишүүний дунд явуулсан санал хураалтаар 92153 хүний санал авчээ. Харин түүнтэй өрсөлдсөн Жереми Хантад 46656 гишүүн саналаа өгсөн байна.

Их Британийн өмнөх Ерөнхий сайд Тереза Мэй өнөөдөр /2019.07.24/ албан тушаалаасаа огцрох юм. Мөн Борис Жонсон Их Британийн Ерөнхий сайдаар сонгогдвол огцорно гэдгээ мэдэгдэж байсан Гадаад хэргийн сайд Алан Дункан огцрох аж. Тэрчлэн Сангийн сайд Филип Хэммонд, Хуульзүйн сайд Дэвид Гауке нар Борис Жонсон Их Британийн засгийн эрхэнд ирвэл албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгдсэн байна.

Шинэ Ерөнхий сайд “Надад өндөр итгэл хүлээлгэсэн намын гишүүддээ баярлалаа. Кампанит ажил дуусаж, ажил эхэллээ” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top