АНУ-ын Батлан хамгаалахын сайд, ОХУ-ын Батлан хамгаалахын Дэд сайд Монгол Улсад газардлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 07


Монгол Улсын Батлан хамгаалах сайд Н.Энхболдын урилгаар АНУ-ын шинээр томилогдсон Батлан хамгаалахын сайд Марк Эспер, ОХУ-ын Батлан хамгаалахын Дэд сайд Александр Фомин нар Монгол Улсад айлчилж байна. Тэд өнөөдөр (2019.08.07) орой Улаанбаатарт газардлаа. 

АНУ-ын Батлан хамгаалахын сайд болон ОХУ-ын Батлан хамгаалахын Дэд сайд нар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах юм. Айлчлалын үеэр Ази номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, энхийг дэмжих ажиллагааны талаар санал солилцох ажээ.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер өнгөрсөн долоодугаар сарын 23-ны өдөр Батлан хамгаалахын сайдаар томилогдсон. Тэрбээр 2017 оны арванэгдүгээр сараас АНУ-ын Армийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай. АНУ-ын нисэх хүчний дэд хурандаа цолтой, Жорж Вашингтоны их сургуульд "Батлан хамгаалах стратеги" сэдвээр докторын зэрэг хамгаалж байсан. 


ОХУ-ын Батлан хамгаалахын Дэд сайд Александр Фомин 2017 оны нэгдүгээр сараас Дэд сайдын албанд томилогдон ажиллаж байгаа юм. Тэрбээр хошууч генерал цолтой. ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын удирдах албанд 2000 оноос хойш өндөр албан тушаал хашиж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Qwerty(66.181.161.126) 2019 оны 08 сарын 11

Энэ доор бичигдэж буй comment-оос манай монголчуудад боловсрол хэр хэрэгтэй нь харагдаж байна

0  |  0
123(103.26.193.127) 2019 оны 08 сарын 08

Гол нь яагаад 2 гүрний сайд нарын айлчлал нэг өдөр давхцав гэдэг нь сонин бна

0  |  0
иргэн(202.9.43.25) 2019 оны 08 сарын 08

Александр Фомин хурандаа генерал цолтой хүн байна,ямарч мэдлэггүй малууд худлаа бичих юм

0  |  0
General (24.18.244.205) 2019 оны 08 сарын 08

Mongoliin ded hurandaa chini amerikiin turuuch tsoltoi duij bgaa uimaa. Aviyas chadvar ni barag l hurehguidee. Gol ni neg diplomnii huch. Hehe tegeed tsunkh batij zusar baival bolloo . Guzeegee tomsgoh heregtei. Tegehgui bol tsol ahonaa gonj.

0  |  0
Bold (172.58.43.16) 2019 оны 08 сарын 08

Amerikiin said ded hurandaa manai tasgiin goojuur dede hurandaa.

0  |  0
Top