Амбаарт хүн шатаж нас баржээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 06

Нийслэлийн онцгой байдлын газарт өнгөрсөн хоногт 10 дуудлага ирснээс галын дуудлага дөрөв байжээ.Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн IХ хороо Алтайн гудамжинд айлын амбаар шатаж байна гэсэн дуудлагын дагуу аврагчид галыг унтраасан байна. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс хэргийг шалгаж байгаа аж. Галын үеэр амбаарт нэг хүн шатаж нас баржээ. Түүнчлэн Морингийн даваа,Туул голын эрэг орчимд хүний цогцос байсныг олж, харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлжээ.

Эх сурвалж: Монголын мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top