Зуслангууд хүүхэд хүлээн авах бэлтгэлээ хангаж дуусчээ. Нийслэлд бүртгэлтэй 23 зуслан байдгаас энэ зун 16 зуслан хаалгаа нээхээр нийслэлийн Хүүхдийн төлөө газарт саналаа ирүүлжээ. Үүнээс таван зуслан нь халамжийн үйл ажиллагаа явуулдаг аж. Дээрх зуслангуудад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийж, шаардлага хангаагүйд нь ажиллах зөвшөөрөл олгохгүй гэнэ. Зуслангуудад амрах эрхийн бичгийг нийслэлийн Хүүхдийн төлөө газарт өнөөдрөөс худалдаалж эхэлжээ. Бага насны хүүхэд 90, өсвөр насныхан 100-110 мянган төгрөгөөр зуслангийн нэг ээлжид амарч болох ажээ.
Эх сурвалж: Нийгмийн толь
Сэтгэгдэл ( 0 )