УИХ-ын гишүүдийн шинэ гуншин

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 06

Өнгөрсөн жил ямаанд мөнгө олгох хуулийн төсөл баталснаараа  УИХ-ын гишүүд  маань 76 ямаа сэтэртэй болсон.  Тэгвэл  энэ жилийн хувьд ямаа биш хонь болж байгаа бололтой.  Учир юув хэмээвээс УИХ-ын баасан гарагийн  хуралдаанаар  ноос, ноолуурын салбарыг дэмжих хүрээнд Засгийн газраас таван жилийн хугацаатай жилийн долоон хувийн хүүтэй, 300 тэрбум төгрөгийн бонд  гаргах болсныг гишүүдийн 80 хувь нь дэмжлээ. Засгийн газраас гаргах энэхүү 300 тэрбум төгрөгийн бондын 100 тэрбумыг ноолуурын салбарт, 150 тэрбумыг жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд, 50 тэрбумыг нь ноосоо тушаасан малчинд урамшуулал олгоход зарцуулах юм байна. Тодруулбал малчид нэг кг хонины ноос, тэмээний ноос тутамд 2000 төгрөгийн урамшуулал авахаар  болж байна гэсэн үг.  2013 оны долдугаар сарын  нэгэн гэхэд малчид  хоршооллын гишүүн байх хэрэгтэй бөгөөд ингэснээр  хөдөлмөрөөрөө хоршиж, хоршоо байгуулж ажиллахыг уг хуулийн төсөл ерөнхийд нь тусгаж байгаа аж.  Ийнхүү эрхэм гишүүдийн олон гуншин дотор 76 хонь гэдэг шинэ нэр томъёо үүсэж байгаа бололтой.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top