СУДАЛГАА: Таалагддаггүй улстөрчдийг С.Эрдэнэ тэргүүлжээ

2019 оны 08 сарын 21

Улстөрчид болон улс төрийн намууд, тэдгээрийн бодлого, шийдвэрийн судалгааг МЭК ХХК нь ямар нэгэн нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус, өөрийн санхүүжилтээр сар бүр тогтмол иргэдийн санал асуулгаар гаргадаг.

Энэ дагуу тус судалгааны байгууллага наймдугаар сарын судалгааны дүнгээ гаргаж, олон нийтэд танилцууллаа. Судалгааг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 725 иргэний дунд санамсаргүй түүврийн аргаар явуулсан байна.

Судалгааны дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу!

Энэ дундаас нэгэн сонирхолтой дүнг хүргэе. Асуулга нь “Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчид” гэжээ.

Судалгаагаар өрсөлдөгчгүй гэж хэлж болохоор тэргүүлсэн нэг улстөрч байгаа нь Ардчил­сан намын дарга С.Эрдэнэ юм. Судалгаанд хамрагдсан иргэдийн 21 хувь нь түүнийг “таалаагүй” аж. Түүний араас Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 15 хувьтайгаар аман хүзүүджээ. Өнгөрөгч зургаадугаар сард УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг судалгаанд хамрагдсан иргэ­дийн  11 хувь нь “таалагд­даггүй” хэмээн хариулж байсан бол энэ удаа 13 хувь болтлоо өссөн дүнтэй байна. Харин УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн М.Энхболдыг 2019 оны нэгдүгээр сард судалгаанд хамрагдсан иргэдийн 29 хувь нь хамгийн таагүй улстөрчөөр нэрлэж байсан бол одоо энэ удаад 10 хувь нь таалсангүй.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Анти(202.126.88.169) 2025 оны 03 сарын 13

Энэ сэтгүүлч буруу бичжээ ц.Элбэгдорж аман хүзүүдсэн бна гэж.эзэд хүзүү бх гүй биз дээ.ккк

1  |  0
Зочин(64.119.20.43) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэ болон түүний нөхдүүд л ёстой хүн муулах донтой хүмүүс байдаг юм. Эрднийн ам амьсгаанаас олигтой үг гарч байхыг хараагүй дээ.

1  |  0
Zochin(109.127.210.124) 2025 оны 03 сарын 13

cool

1  |  0
мйэ(202.9.43.66) 2025 оны 03 сарын 13

Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо

1  |  0
Zochin(66.181.179.180) 2025 оны 03 сарын 13

Hvn muulah dontoi hvmvvs gaanaas turdug yum bee?S.Erdene ch tiim muu uls turch bish shvv

1  |  0
Bn(213.162.72.193) 2025 оны 03 сарын 13

сонирхолтой

1  |  0
Дорж(202.9.43.226) 2025 оны 03 сарын 13

Дээд суудалд байх харьцаатай хүн биш

1  |  0
Close menu