Танин мэдэхүй: Дэлхийн даац

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 06

Одоо манай бөмбөрцөг 6,5 тэр бум хүнтэй. 2050 он гэхэд 9 тэрбум хүрэх ажээ. Мэдээж хойчийн зуунуудад хүний тоо улам нэмэгдэнэ. Английн сизикч Ж.Фремлин гэгч 40- өөд жилийн өмнө хийсэн судалгаандаа ряхийн дулаан хүний үйлдэл болон нарны цацрагаас гарч буйдулаантай тэнцэх хүртэл дэлхий хэдэн ч хүнийг даах чадвартай гэжээ.Хүний тоо дагаж тэдний орон сууц, унах машинаас аваад хэрэглээний өдий төдий зүйл нэмэгдэж таарна. Алсдаа хүмүүсийн олонх нь 2000 давхар байшинд амьдрах гэнэ. Энэ бол одооны залуусын ярьдгаар аймаар тоо. Хүн итгэх аргагүй санагдана. Энд нэг зүйл ярихад 32-оос дээш давхарт амьдардаг хүмүүст үргүйдэл, орон зайн айдаст эмгэг, сэтгэцийн эмгэг тусаж, амиа хорлохоор төгсдөг гэсэн шинжлэх ухааны дүгнэлт байдгийг дурдалтай. Хүн амын тоо ихсэх бүр гараг маань улам бүгчим халуун болно. Ямар ч болтугай дэлхийн даац нь 60 тэрбум хүн гэж үздэг байна. Газар дээрх бүх нөөц баялаг, хоол унд хүн ам онолын дээд төвшиндөө хүртэл хүрэлцэх болно.


Ойрын ирээдүйд хоол хүнс, физиологийн хэрэгцээ гэх мэтийг хэрхэн шийдвэрлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж болно. Эдгээрийг технологийн тусламжтайгаар урт настай болгох нь магадлалтай гэх зэрэг санааг Бухарестийн политехникийн их сургуулийн эрдэмтэн Бадексу ярьсан байх юм. Алсдаа хүн амын тоо хэтэрхий олширвоос далай дээгүүр аварга том бүрхүүл тавиад агаар мандалд амьдралын шинэ орчин бий болгох боломжтой. Мөн газрын гадаргуу дээр нарны энергийг цуглуулагч аварга ялтсуудыг байрлуулж илч дулаан бий болгох аж. Ямар ч болтугай дэлхийн даац хэтрэн тэнхлэгээ алдах, улмаар сансрын хязгаар хярхаггүйн гүнд живэн алга болох вий гэж болгоомжлоод чиг яахав. Тэр болтол лай ч байна, зай ч байна гэж хэлж болмоор. Нөгөөтэйгүүр амьдралтай өөр гарагийг нээж, тийшээ нүүцгээн, ачаагаа хөнгөлөх ч юм билүү. Их хөгжлийн зуунууд юу авчрахыг хэн мэдлээ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top