5000 тн түлш орж ирж Монголчууд урт амьсгаа авлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 06

 

 Сүүлийн үеийн чихэнд чимэгтэй нэгэн мэдээг дуулгахад Монголд 5000 тн дизель түлш орж иржээ. Ингэснээр манай улс  17 мянган тонн дизель түлшний нөөцтэй болж төмөр зам, нийтийн тээврийн шатахууны хангамж хэвийн болж эхлээд байна. Мөн шатахуун түгээх станцууд өнөөдрөөс эхлэн  20 мянга хүртэлх төгрөгийн дизель түлшийг хэрэглэгчдэд олгож эхэллээ. Газрын тосны хэрэг эрхлэх газрынхан “Өнгөрсөн оны мөн үед захиалж байснаас хоёр дахин илүү их шатахууныг хойд хөршид захиалсан. Хаслаа гэхэд гуравны хоёр нь орж ирэх ёстой” хэмээн мэдэгдэж байсан ч  тэрхүү амлалт биелэлээ олоогүйгээс  уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа зогсоож, нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан  автобусны 30 орчим хувийнх нь хөдөлгөөнийг хязгаарлалтад оруулсан төдийгүй түлшний үнэ тэнгэрт хадаад байгаа.  Чухам л энэ үед Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлттэй холбоотой асуудалд арга хэмжээ авч ажиллах талаар тодорхой төлөвлөгөөг гаргах үүргийг  МАН-ын бүлгээс хүлээсэн байна. Юутай ч эхний ээлжинд 5000 тн түлш орж ирсэн нь Монголчуудыг нэг удаадаа урт амьсгаа авах боломжийг олголоо.

 Б.Эрдэнэ.

 Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top