Холливудын хамгийн vнэ цэнэтэй хатагтай нар

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 09

•           Жулиа Робертс бvр пионер байхаасаа кино гонорар авч эхэлсэн. Тэрээр эрчvvдтэй л адил хөлсөөр vнэлэгддэг. Хамгийн анх ”Хөөрхөн хvvхэн”-д тоглосноор “биеэ vнэлэх” нь эрс нэмэгдсэн. Одоогоор тэр вант улсынхаа хамгийн өндөр vнэтэй хатагтай гэсэн байр сууриа хадгалсан хэвээр байгаа. “Оскар”-эзэн гурван хvvхдийн эх Робертс хэдий нас 40 гарсан ч хөөрхөн хvvхэн хэвээрээ л байна.       

•           Риз Уизерспун бол 2001 онд Холливудад хөл тавьсан. Гэтэл тэр жилдээ л “Шаргал vст” хэмээх кинонд тоглосон чинь топ-жагсаалтанд шууд ороод ирсэн азтан. Тэгээд 2005 онд “Оскар”-хvртчихсэн. Одоо тэр хоёр хvvхдийн ээж. өөрийн кино компанитай, продюсерын ажил ч хийгээд эхэлчихсэн.

•           Төрмөл, өргөмөл зургаан хvvхэд, нийгмийн зvтгэлтэн, сайн санааны vйлстэн тэгээд дур булаам бvсгvй гэхээр Анжелина Жоли яахын аргагvй мөн. Тэрээр өдгөө сайхан бvсгvй гэхээсээ гадна дэлхийн төрөл бvрийн рейтингийн тэргvvлэгч болоод байгаа гэхэд болох байх. Хамгийн тачаангуй, хамгийн өндөр орлогтой, хамгийн олон хvvхэдтэй, хамгийн авьяаслаг гээд…

•           Кэмэрон Диаз карьераа загвараас эхэлсэн. Харин 1994 онд “Маск”-т тоглоод л шууд Холливудын “олимпын аварга” болсон доо. Тvvнээс хойш өнөөг хvртэл хамгийн топ найруулагчдын шилдэг бvтээлд л тоглосоор байна. Vнэ нь мэдээж өндөр.  

•           Николь Кидманы хувьд 2006 онд хамгийн анх удаа өндөр vнэтэй бvсгvйчvvдийн жагсаалтыг тэргvvлж байлаа. Тэр Том Крузээс салангуутаа олон нийтэд хэн гэдгээ харуулж эхэлсэн. Одоо бол тvvнийг Томын ачаар гарч ирсэн нэгэн хэмээн хэлж огт чадахгvй ээ. Тэр хийдгээ хийсэн, хийж ч байгаа. Салалт тvvнийг уулын оргилд гаргасан даа. “Цаг” киногоор “Оскар” хvртсэн нь vvний гэрч.

•           Рене Зелвегерийн vзэгчид Брижит Жонсоор нь хvндлэн хайрлах дуртай. “Оскар”-ын шагналт тэрээр “Чикаго”-гоор өөрийгөө бvжиглэж бас дуулж, жvжиглэж чаддагаа харуулсан.

•           “Хурд”-ын Сандра Баллок. Тухайн vед энэ бvсгvй Мэг Райан  Жулия Робертс нараас “романтик инээдмийн киноны хатан хаан” гэдэг титэмийг нь булааж байсан тvvхтэй. 44 настай бvсгvй одоо ч гэсэн зураг авалтын бvх ажлаа хэдэн жилээр төлөвлөн хуваарь гаргадаг хэвээрээ.

•           "Чарлигийн сахиусан тэнгэр"-ийн Дрю Бэрримор анх удаа зургаан настай байхдаа кинонд тоглосон. Гэхдээ бvр Стивена Спилбергийн кинонд шvv. Тэрээр хэсэгтээ хар тамхи, архинд толгойгоо мэдvvлж энд тэнд нvцгэн зургаа авахуулж дэггvйтсэн дээ. Гэсэн ч өдгөө 33 хvрээд байгаа Дрю vзэгчдийн хайртай охин хэвээрээ байна. Тэр одоо кино найруулж байгаа шvv.

•           Харин Жоди Фостер бvр гуравтай байхаасаа л сурталчилгаанд тоглож эхэлжээ. Харин 14 хvрээд “Таксичин” киногоор “Оскар”-т нэр дэвшиж байв. Хоёр удаа энэ шагналыг хvртсэн. Заримдаа цэвэр франц хэлээр кинонд тоглоно.   

•           Америкийн мисс болж, Жеймс Бондтой “найзалж” явсан Холл Бэри өдгөө “Оскар” хvртсэн цорын ганц афро-америк гаралтай эмэгтэй жvжигчинд тооцогддог. Алдар нэрийг тvvнд “Икс хvмvvс”, “Нууц vг”, “Vх, гэхдээ одоо биш”, “Мангасуудын vдэшлэг”, “Муур эмэгтэй” зэрэг бvтээл авчирч өгсөн.  

Р.Слава

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top