УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотойгоор Цэцийн их суудлын хуралдаан зарлажээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 29

Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 22 дугаар тогтоол, мөн тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг  Үндсэн хуулийн цэц өмнө нь гаргасан билээ.

Дээрх дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж  тогтоол гаргасан юм.

Иймд Үндсэн хуулийн Цэц энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх их суудлын хуралдааныг 2019 оны есдүгээр сарын 6-ны өдөр хийхээр товложээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 08 сарын 29

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top