Ерөнхийлөгч В.Путин “Aurus Senat” лимузин машин хөлөглөжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 03

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр /2019.09.03/ Монгол Улсад айлчилж байна. Түүнийг 13:30 цагийн орчимд Сүхбаатарын талбайд угтан авснаар айлчлал эхэллээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин манай улсад хийж буй айлчлалынхаа үеэр “Aurus Senat” нэртэй лимузин автомашин хөлөглөж байна. 

“Aurus Senat” машиныг өнгөрсөн онд ОХУ-д үйлдвэрлэсэн ба хөдөлгүүрийг "Порше" болон "Бош" компаниуд хамтран үйлдвэрлэжээ. “Aurus Senat” нь 4.4 литрийн багтаамжтай V8 хөдөлгүүртэй, 598 морины хүчин чадалтай. 

Уг автомашин нь 2013 оноос эхлэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны унаа болжээ. Тансаг зэрэглэлийн энэхүү автомашин худалдаанд цөөн тоогоор гардаг бөгөөд нэг автомашины үнэ 10 сая рубль буюу 160 мянган ам.доллар юм байна.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
 (202.55.188.83)  2025 оны 03 сарын 13

Машин ч арай өөр тивийн унаа юм. Харин зам нь манайхтай тун төстэй юм. Нэг л танил.

1  |  1
haha (203.91.115.50)  2025 оны 03 сарын 13

Tailbar deer 6,6 V12 hudulgvvr gj bhad 4,4 v8 gehin haha ta nar bvtqvee neeree shipi belen bhad hvrtel huulj chadahgvi malnud bdg yag adilhan

3  |  0
Top