"Хүн бүр хүний эрхийн хамгаалагч-Эрх зүйн баталгааг хангах нь" уулзалт болно

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 04

Олон улсын хүний эрхийн гэрээний дагуу аливаа улс орны төр иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих үүрэг хүлээдэг. Үүнд хүн бүр, ганцаараа буюу бусадтай хамтарч, хүний эрхийг хамгаалах болон биелүүлэхийн төлөө зүтгэх эрхийг баталгаажуулах явдал орно. Өөрөөр хэлбэл, бидний хэнд ч, хүний бүх эрхийг хамгаалах эрх байдаг гэсэн үг юм.

Тэгвэл өнөөдөр манай улсад тэр эрх бүрэн утгаараа хэрэгжиж чадаж байна уу? Уг асуултын хариуг өгөхүйц, шийдэл, гарц гаргалгааг тодорхойлох зөвлөлдөх уулзалтыг 2019.09.04-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн байна. "Хүн бүр хүний эрхийн хамгаалагч-Эрх зүйн баталгааг хангах нь" сэдэвт зөвлөлдөх уулзалтад НҮБ-ын Хүний эрхийн хамгаалагчдын асуудлаарх Тусгай илтгэгч, ноён Мишель Форст урилгаар хүрэлцэн ирж оролцоно. Уг арга хэмжээг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар, Монголын Эмнести Интернэшнл байгууллага хамтран зохион байгуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top