Бидний өдөр тутмын хэрэглээ болсон гар утасны жинхэнэ эсвэл хулхи уу гэдгийг мэдэх маш хялбар арга байдаг. Та өөрийн гар утсандаа *#06# гээд бичээд үзээрэй. Тэгээд таны гар утасны хулхи эсэхийг нь гарч ирэх сериал номеруудын 7 ба 8 дахь орнуудаас шууд хамааралтай. Энэ тоонууд нь олон улсад хэрэглэгддэг чанарын стандартын хэмжүүр юм. Мөн дэлхийд гар утас үйлдвэрлэдэг болон угсардаг маш цөөхөн үйлдвэрүүд байдаг. Гар утас нь угсрагдсан бол хулхи гэх бөгөөд үйлдвэрлэсэн бол жинхэнэ чанартай гар утас юм.
-Хэрэв 7 ба 8 дахь орон нь 00 гэсэн цифрүуд байвал уг утас нь өөрийн жинхэнэ үйлдвэртээ үйлдвэрлэгдсэн бөгөөд хамгийн сайн чанарын ориг утас. Жишээ нь, таны утас NOKIA фирмийнх бол энэхүү утас яг NOKIA фирмдээ үйлдвэрлэгдсэн байдаг.
-Хэрэв 7 ба 8 дахь орон нь 01 юмуу 10 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь Финланд улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд боломжийн сайн чанарын утас юм.
-Хэрэв 7 ба 8 дахь орон нь 08 юмуу 80 гэсэн цифруүд байвал уг утас нь Герман улсад үйлдвэрлэгдсэн утас. Дундаж гэж болно.
-Хэрэв 7 ба 8 дахь орон нь 02 юмуу 20 гэсэн цифрүүд байвал уг утас нь чанар муу бөгөөд Арабын нэгдсэн Эмират улсад угсрагдсан байдаг.
-Хэрэв 7 ба 8 дахь орон нь 13 гэсэн цифрүүд байвал тус утас нь Азербайджанд угсрагдсан хамгийн муу чанарын утас. Мөн энэхүү утас нь хүний эрүүл мэндэд ч муу хор нөлөөтэй байж болзошгүй юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )