УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигийг нэр дэвшүүлэхээр болжээ. Уг дэд хороо нь АН-ын бүлэгт хамаардаг байна. Тус хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Зоригтыг томилон ажиллуулж байсан ч УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар томилогдсонтой холбоотойгоор шинэ томилгоо хийхээр болсон байна. Иймд бүлэг энэхүү саналаа удахгүй УИХ-ын холбогдох байгууллагад хүргүүлэхээр болжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )