БЗД: Эх орны хөрсөнд боловсорсон эрүүл хүнсээ худалдан авцгаая

2019 оны 09 сарын 09

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас тариалан эрхлэгчдээ дэмжих, иргэдээ эх орны хөрсөнд ургасан эрүүл, хямд хүнсээр хангах зорилтын хүрээнд жил бүр үзэсгэлэн худалдааг Скай их дэлгүүрийн гадна талбайд зохион байгуулдаг билээ.

Тус үзэсгэлэн худалдаа гарснаар 2018 онд 1000-1200 төгрөгөөр худалдаалж байсан төмсний үнийг 500 төгрөг болгож буулгасан бол энэ жил 1500 төгрөгөөр худалдаалж байсан төмсний үнийг мөн 2 дахин буулгасан байна. Үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Ховд болон Дархан-Уул аймгийн 400 өрхийн тариалан эрхлэгчид оролцож өөрсдийн гар дээрээс эрүүл, чанартай хүнсээр иргэдээ хангаж байгаа юм.

Дашрамд, тус үзэсгэлэн худалдаанд байцаа 800, манжин лууван 1500-1800, сонгино 1500-2500, тарвас 800-1500, зөгийн бал 20,000, сармис 12000-15000 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Үзэсгэлэн худалдаа ирэх сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх тул эх орны хөрсөнд боловсорсон эрүүл хүнсээ худалдан авч тариалан эрхлэгчдээ дэмжихийг дүүргийн ЗДТГ-аас уриалж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top