Улаан өнгө хүнийг хурдан, хүчтэй болгодог

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 07

Бие сулраад тиймхэн байвал улаан өнгөтэй зүйл харахад л хангалттай гэж Америкийн эрдэмтэд зөвлөв. Тэд улаан өнгө хүнийг хурдан, хүчтэй болгодгийг тогтоожээ. Уурлахад цус хөөрч царай улайдаг. Харин хэн нэгний ийм төрх бусдын тархинд зугтахыг сануулсан дохио илгээдэг байна. Энэ нь хүнийг жирийн үеийнхээс хурдан болгодог аж. Хэдэн зуун жилийн хувьслын явцад хүний бие организмд олон өөрчлөлт орсны нэг нь уурласан хүнээс биеэ хамгаалах хариу үйлдлийг тархи программчилсан явдал юм. Дээрх судалгааг хийсэн АНУ-ын Нью-Йорк мужийн Рочестерийн их сургуулийн профессор Эндрью Эллиот судалгаагаа тамирчдын амжилтад нөлөөлнө гэж онцлов. Тэрбээр улаан өнгөтэй хувцас өмссөнөөр тамирчид жирийн үеийнхээс илүү хурдан, хүчтэй болоод зогсохгүй өрсөлдөгчийнхөө анхаарлыг сарниулна гэжээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top