Спиртийн уусмалд бараг 30 жил байсан хүн орхоодойн үндэс ургасан тухай Хятадын “Хуанцю шибао” сонинд мэдээлжээ.Шинжлэх ухаан тайлж мэдээгүй ийм тохиолдол Хятадын Гуйжоу мужид болсон байна. Лян овогт өндөр настан бүр 1984онд хүн орхоодойн хоёр үндсийг бэлгэнд авснаараа уламжлалт анагаах ухаанд өргөн ашигладаг аргаар өөртөө болон ойр дотныхондоо спиртын хандмал бэлтгэж эхэлжээ. 30 орчим сантиметр урт, таван сантиметр диаметртэй хоёр үндсийг хятад архинд хийж, 27 жил уусан байна. Үндэснээс ногоо ургацаг гарсан байхыг саяхан өндөр настан харжээ. Архинд байсан үндэс ургах ёсгүй гэж мужийн Багшийн их сургуулийн профессор хэлээд шингэн дулаан температурт байсан, нөгөө талаар хятад архинд агуулагддаг ашигтай бодис тийм “гайхамшиг” бий болоход нөлөөлсөн байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Дорно дахинд хүн орхоодойн үндсийг онцгой үнэ цэнэтэй бөгөөд анагаах увидастай гэдэг. Хүн орхоодой орсон бэлдмэл хүнийг урт наслуулж, залуужуулдаг гэдэгт Хятадын уламжлалт анагаах ухааны мастерууд итгэлтэй байдаг.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )