ЦАГ АГААР: Өнөө шөнө баруун аймгуудын ихэнх нутгаар бороо орно

2019 оны 09 сарын 10

Малчид, иргэд, тариаланчид, хадланчидын анхааралд: Өнөө шөнө баруун аймгуудын ихэнх нутгаар, маргааш өдөр нутгийн зарим газраар, 12-нд ихэнх нутгаар бороо орж, сэрүүсч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 

2019 оны 09 дүгээр сарын 10-ны 20 цагаас 09 дүгээр сарын 11-ний 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Монгол-Алтай, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 0-5 градус, Алтайн өвөр говиор 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Алтайн өвөр говиор 21-26 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж нутгийн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд     7-12 метр. Шөнөдөө Онон, Улз голын хөндийгөөр 2-7 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө бүх нутгаар 22-27 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд    7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

 

2019 оны 09 дүгээр сарын 12-ноос 09 дүгээр сарын 16-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13, 14-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 12-нд говь, тал, хээрийн нутгаар, 13-15-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 12-ноос ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top