Тамирчдад тоглолтын хувцас гардууллаа

2019 оны 09 сарын 11

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн биеийн тамир спортыг дэмжих зорилтын хүрээнд багагүй ажлыг зохион байгуулж, тамирчдад дэмжлэг туслалцааг тогтмол үзүүлдэг билээ.

Тодруулбал, өнөөдөр /2019.09.11/ дүүргийн Засаг даргын орлогч Д.Уламбаяр болон албаны бусад хүмүүс Хүүхдийн спортын VI их наадамд дүүргээ төлөөлөн оролцох гэж буй 100 тамирчинд тоглолтын хувцас гардуулан өглөө.

Дашрамд, Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж буй уг тэмцээнд Баянзүрх дүүргээс 22 спортын төрөлд 330 тамирчин оролцох юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top