УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа юм.
Хэлэлцэж буй асуудлыг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Үндсэн хуулийн гол шинэчлэл нь шүүх засаглалын хараат бус байдлыг хангах байсан. Өнөөдөр бид шүүх засаглал нэг хүний буюу Ерөнхийлөгчийн хараат болсныг хэлдэг. Ингээд Үндсэн хуулийн төсөл дээрээ Ерөнхийлөгч бүх шатны шүүгчийг батламжилдаг байхаар оруулсан ч унагасан. Ерөнхийлөгч томилдог болгосон. Ингэснээр Ерөнхийлөгч нар хонгилын түлхүүрийг атгах боломж олгосон үйлдэл болсон. Энэ бол агуу том хуйвалдаан. Өнөөдрөөс эхлээд бид шинэ хонгилын түүхийг бичиж, үйл ажиллагааг нь баталгаажуулах зүйл хийж байна. Үүнийг цаашид анхаарч ажиллая. Органик хуулиараа зохицуулах боломжийг эрэлхийлье. Ерөнхийлөгчийн томилсон шүүгчийг хугацаатай болгох гэсэн нь унасан. Шүүгчээр батлахаас татгалзахаа тайлбарладаг болгох гэтэл бас унагасан. Цаашдаа 30 жил Ерөнхийлөгч нар хүссэн ч, хүсээгүй ч хонгилын эзэн байх болчихоод байна. Хуйвалдаан илэрнэ шүү. Эдгээр заалтуудыг унагасан хүмүүстэй нүүр тулах цаг ирнэ. 51.2 гэдэг заалтыг аль болох зөв болгохын төлөө би явах болно. Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдахаас өмнө үүнийг зохицуулах боломжийг УИХ-ын гишүүд минь хамтдаа оролдмоор байна” хэмээн үгээ хэлэв.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 6 )
Хүн мөнх амьдрах биш. Эрх мэдлийн төлөа яасан их шунана вэ.
Хүн мөнх амьдрах биш. Эрх мэдлийн төлөа яасан их шунана вэ.
энэ ерөнхийлөгч Х.Баттулга ёстой новш байнаа. Ийм новшуудад элдвээрээ хэлүүлээд байдаг. Үнэхээр хонгилын эзэн юм бол иймэрхүү хэрээ мэдэхгүй Элдэв- Очир шиг өвгөдийг хуниад өгөх хэрэгтэй.
Энэ гишүүн их зөв гаргалгаа хийдэг хүн дээ. Санхүүгийн хувьд бие даасан байна гэдэг бол ”бусдаас хамааралтай бус” шудрага зоригтой үгээ хэлж байгаа юм.
ЭЛБЭГЭЭС ӨӨР МСS -с МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЗЭЭЧ ТОДРОХГҮЙ ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА
Eldev.ochir.gishuun.mash.zuv.heljee