БЗД: Хориглосон бүсээс 10 өрхийн нийт 101 толгой малыг гаргав

2019 оны 09 сарын 12

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, эрүүл аюулгүй орчинг бий болгох зорилтын хүрээнд 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд  дүүргийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд үлдсэн малыг албадан гаргах ажлыг зохион байгууллаа.

Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс,  дүүрэг дэх Цагдаагийн 2,3 дугаар хэлтэс, ‘’Баяндэмбэрэл’’ МЭҮА болон 11,21,23 дугаар хороотой хамтарсан 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг дээрх хугацаанд 11 дүгээр хорооны Эмийн ургамалд байрлах хорио цээрийн хашаанд тус хорооны 10 өрхийн нийт 101 толгой малыг хаших арга хэмжээ авсан байна.

Түүнчлэн, мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс гараагүй үлдсэн малыг Төв аймгийн Эрдэнэ, Сэргэлэн, Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Налайх дүүргийн Городок, болон дүүргийн 20 дугаар хороо Богдын ам, 11 дүгээр хороо Сүүл давааны зөвшөөрөгдсөн бүсэд нүүлгэн шилжүүлсэн юм 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top