Зүй Ёс намыг 35 дахь намаар бүртгэлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 12

Зүй Ёс намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Насанбилэг нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр /2019.09.12/ хянан хэлэлцэв.

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж,  уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр Зүй Ёс нам нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгажээ.

Зүй Ёс нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 35 дахь нам болж байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.185.48) 2019 оны 09 сарын 12

naad olon namaa burtgekhee boliochee . 100 yamaand 60 ukhna bolloo

0  |  0
zochin(192.82.65.76) 2019 оны 09 сарын 12

Хийж чадах нь улс төрөө хийгээд Улс орноо хөгжүүлэх нь зөв боловсролтой мэдлэгтэй залуучууд энэ улс орныг авч яваг л дээ. Нам л гэхээр АН МАН 2 л байх албатай биш. Зөв зөв залуучууд түрж орж ирэх нь ЗӨВ

0  |  0
Зочин(202.21.120.242) 2019 оны 09 сарын 12

Энэ олон нам улс төрийн самраанд оролцохоос өөр юу хийхийн бол доо????

0  |  0
Top