”Хөх Монгол” бүлгэмийн Ж.Гансүрэнд эрүүгийн хэрэг үүсгэв

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 07

Өвөрмонголд үүссэн нөхцөл байдалтай холбоотой “Даяар Монгол”, “Хөх монгол” бүлгэмийнхэн манай улсад ажиллаж, амьдарч буй өвөрмонголчуудтай хамтран БНХАУ-ын ЭСЯ-ны үүдэнд жагссан. Тэгвэл “Хөх Монгол” бүлгэмийн  тэргүүлэгч Ж.Гансүрэн өнгөрсөн сарын 30-нд БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын биед халдаж, дүрс бичлэг хийж байсан аппаратыг нь булаан авч, бичлэгийг нь устгажээ. Энэ дагуу ЭСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ГХЯ-нд гомдол гаргаснаар Ж.Гансүрэнд цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Энэ хэргийг Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top