5000 тонн түлш Замын-Үүдэд гацаагүй

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 07

Дизель түлшний хомсдлын асуудлыг шийдвэрлэх үүднээс БНХАУ-аас 5000 тонн түлш авахаар болсон. Тэгвэл урд хөршөөс орж ирэх 5000 тонн түлш Замын-Үүдийн гааль дээр гацлаа гэх мэдээлэл цацагдсан. Бид энэ талаар Замын-Үүдийн Гаалийн газрын Санхүүгийн хэлтсийн дарга н.Бат-Эрдэнээс тодруулахад "Гаалийн бүрдүүлэлт дээр тийм зүйл бүртгэгдээгүй. 5000 тонн түлш орж ирээгүй байгаа. Орж ирлээ гэхэд саатуулаад байх ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй" гэлээ. Тавдугаар сараас эхэлсэн дизель түлшний хомсдол өнөөдөр туйлдаа хүрч, автобусны компаниуд гарааныхаа 30 хувийг зогсоогоод байгаа бол дизель түлшний үнэ одоогоор 1650 төгрөгт хүрээд байна. Харин шагийн үнэ 2500 төгрөгт хүрлээ гэх мэдээлэл байгаа.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top