Дизель түлшний хомсдол гэдэг зүйл Монгол айлын гал тогоо руу орж ирлээ. Тухайлбал махны үнэ өсч нэг кг нь таваас зургаан мянгад хүрээд байна. Уг нь өдийд хөдөөнөөс мах ачсан машинууд цуварч үнэ нь буурдаг. Гэтэл энэ жилийн хувьд түлшний хомсдолоос болоод холын аймгуудаас мах орж ирэхгүй байгаа ажээ. Өнгөрсөн намар хятадууд их хэмжээний мах нөөцөлж махны үнэ бас хэсэгтээ өссөн. Харин Хятад руу мах гаргахыг хориглож, хязгаарлалт хийсэн учраас одоо зоорины мах элбэг байгаа гэнэ. “Хэрвээ хятадууд махаа гадагш нь гаргасан бол өдийд хомсдол бий болж үнэ нь ч дийлдэхгүй байх байсан. Зоорины мах их байгаа тулдаа махны үнэ тогтвортой байна” гэж ченжүүд ярьж байх юм. Шинэ мах орж ирэхээс өмнө зоорины махаа хурдан борлуулахгүй бол алдагдалд орно гэдгээ мэдэрсэн хятадууд тухайн үед 2900 төгрөгөөр бөөндөж авсан хонины махаа ченжүүдэд эргээд хямдхан өгч байгаа юм байна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )