Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 12-ноос өмнөд хөршид айлчлахаар болжээ. Тэрээр долоо хоногийн хугацаагаар БНХАУ-ын Бээжин, Хонгконг, Шанхайд айлчлахаар товлосон байна. Засгийн газрын тэргүүн С.Батболд анх удаа урд хөршид айлчлах бөгөөд айлчлалын хүрээнд ярилцах гол сэдэв нь дэлхий нийтэд хомсдоод буй нефтийн асуудал байна гэж улс төрийн хүрээнийхэн таамаглаж байна. Харин хойд хөршид айлчлаад өнгөрсөн амралтын өдөр эх орондоо ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх долоо хоногт АНУ-д айлчлах тов гарчээ. Төрийн тэргүүн энэ сарын 14-нөөс тус улсыг зорих мэдээ байна. Ирэх долоо хоногт Ерөнхийлөгч АНУ-д, Ерөнхий сайд Хятадад айлчлаад эзгүй байх учир УИХ-ын дарга Д.Дэмбэрэл эх орондоо байх бололтой. Төрийн гурван өндөрлөг гадаад, дотоодод томилолттой байвал хэн нэг нь улсынхаа нийслэлд байх хуультай юм.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )