Трамп үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөхөө нэрлэлээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 19

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалд барьцаалагсдыг суллах асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Роберт О’Брайеныг томилно гэж өөрийн твиттер хуудсаар мэдээлжээ.

Роберт О'Брайен нь Калифорни мужийн Лос Анжелес хотноо төрсөн, Калифорнийн их сургуулийн эрх зүйн сургуулийн хуулийн тэнхимийн төгсөгч, улс төрийн ухааны бакалаврын зэрэгтэй. Тэрбээр НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн эрх зүйн комисс, АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн орлогч, Төрийн департаментын сочлын үнэт зүйлийн зөвлөлдөх хороо зэрэг газар ажиллаж, 2018 оны тавдугаар сараас АНУ-ын Ерөнхийлөгчийн барьцаалагсдыг судлах асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. Роберт О'Брайен “Larson O’Brien LLP” хуулийн фирмийг үндэслэн байгуулагчдын нэг юм.

Олонд бага танигдсан, төрийн өндөр албан тушаал хашиж байсан туршлагагүй Роберт О'Брайеныг томилсноор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн үүрэг, ролийг нэмэгдүүлнэ гэж The Washington Post, Foreign Policy хэвлэлүүдэд бичжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top