ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд хур тунадас орохгүй

2019 оны 09 сарын 23

2019 оны есдүгээр сарын 23-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө бүх нутгаар  6-11 градус дулаан, өдөртөө  нутгийн зүүн хэсгээр 20-25 градус, бусад хэсгээр 24-29 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна. 

2019 оны 09 дүгээр сарын 24-нөөс 09 дүгээр сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top