Ард нийтийн санал асуулга явуулах өдрийг тогтоно

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 23

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан байна. Уг дараалал ёсоор даваа гарагт УИХ дахь намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болох бол мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж “Ард нийтийн санал асуулга явуулах өдрийг зарлан тунхаглаж, зохион байгуулалтыг хангах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Харин лхагва гарагт Олон Улсын Парламентын Холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан болох юм.

Энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагуудад болох чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ард нийтийн санал асуулга явуулах өдрийг зарлан тунхаглаж, зохион байгуулалтыг хангах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top