Намхан сандаал тавхай өвчлүүлдэг

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 07

Охид, бүсгүйчүүдийн сонголт болсон гладиатор буюу намхан ултай сандаалыг тогтмол өмсөхгүй байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөжээ. Хөлд амар харагддаг ч энэ сандаал өсгий болон шилбэний булчинд асар их ачаалал өгдөг учир тогтмол өмсвөл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Мөн энэ төрлийн сандаал ихэвчлэн ширэн ултай байдаг нь агаарын солилцоог муутган хөлс, чийг ялгарах нөхцөл бүрдүүлдэг аж. Тиймээс хавтгай ултай сандаалыг тогтмол өмсвөл яваандаа тавхай өвчилдөг юм байна. Энэ төрлийн сандаал хөлийг гутлын улан дээр хөдөлгөөнгүй байлгах зориулалттай оосор, бүчийг эс тооцвол улавч төдий юм.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top